УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш үргэлжилнэ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр /2020.10.01/ нээлтээ хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Буттулга чуулганы нэгдсэн хралдаанд оролцож үг хэлсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанын нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.


Одоо УИХ дахь намын бүлэг, байнгын хороодын хуралдаан болно. Харин маргааш өглөө 09:00 цагаас УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Үүнд:


• Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;

• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын  гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

• Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл зэрэг асуудлууд багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ