Төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар санал солилцож тус хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа талууд илэрхийлэв гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ