"Эрдэнэт үйлдвэр" сарын эхний 20 хоногт 1884.5 мянган тонн хүдэр олборлов

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 9 дүгээр сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн гарлаа. Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөө 105.2 хувиар биелсэн бол хөрс хуулалтын ажил төлөвлөснөөс 33.9 мянган метр кубээр илүү буюу төлөвлөгөө 105.1 хувийн биелэлттэй байна. Уурхайчид нийт 1884.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөгөө 105.1 хувиар биелүүллээ. Харин баяжуулагчид 1662.6 мянган тонн хүдэр боловсруулсан байна.


Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 98.1 хувь, молибдены агуулга 118.9 хувь байгаа бол зэсийн металл авалт 100.6 хувиар, молибдены металл авалт 109.1 хувиар тус тус биелэв. Баяжмал дахь зэсийн агуулга 101.7 хувиар, молибдены агуулга 104.9 хувийн биелэлттэй гарчээ. Сарын эхний 20 хоногт нийт 31232.4 тонн зэсийн баяжмал, 243.5 тонн молибдены баяжмал ачуулж, зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө 101.7 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөө 104.9 хувиар давж биеллээ. 


М.Балжинням 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ