Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 25.5 хувиар буурчээ
Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засаг, нийгэмд COVID-19 цар тахлын нөлөөллийн талаарх 2020 оны эхний найман сарын төлөв байдлыг танилцуулжээ.
ҮСХ-ноос гаргасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс:
- Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 18.4,
- Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 25.5%,
- Экспорт 16.9%,
- Импорт 15.6%
- Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 20.9% тус тус буурчээ.
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.1%, Улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 32.1%, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 15.6%-аар өсжээ.
ИНФЛЯЦ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.0 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ