Ерөнхийлөгч энэ сарын 21-24-ний өдрүүдэд баруун аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана. Уулзалтыг есдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын тов:


  • 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 13:00 цагаас,
  • 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын байранд 17:00 цагаас,
  • 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт 15:00 цагаас,
  • 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт 13:00 цагаас тус тус болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ