Хөнгөн ял шийтгүүлсэн хүмүүсийн зорчих эрхийг хязгаарлах тогтоол баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталжээ. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдрийн хуралдаанаар томоохон төслүүдийн санхүүжилтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулах бөгөөд мөн бусад асуудлыг хэлэлцэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ