Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал түр завсарлалаа
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 09.00 цагаас эхэлсэн ч Сүхбаатар дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэж, шүүхийн тог тасарчээ. Тиймээс шүүх хуралдааныг 14.00 цаг хүртэл түр засварлууллаа.
Хуралдаанд шүүгдэгч Ж.Эрдэнэбат хорих ангиас онлайнаар оролцож байгаа билээ. Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг одоо хэлэлцэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ