Монголбанк: Бодлогын хүүг 8 хувь болгон буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. 


Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа хоёр шийдвэр гаргасны нэг нь бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгаж, 8% болгох шийдвэр гаргажээ. Ийнхүү бодлогын хүүг 2020 он гарснаас хойш гурван удаа тус тус нэг нэгж хувиар буулгав.


Энэ оны долоодугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 3.4 хувь, Улаанбаатарт 3.2 хувьд хүрч, Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн юм. Энэ нь бодлогын хүүг бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ