Зэсийн үнэ 40 гаруй хувиар өсөөд байна

Зэсийн үнэ гуравдугаар сараас хойш 40 гаруй хувиар өсөөд байна. Эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдал зэсийн үнэд эергээр нөлөөлж байгааг “ANZ” онцолжээ.


БНХАУ-ын Засгийн газар бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд их хэмжээний татаас олгож байгаа нь зэсийн эрэлтийг өдөөж эхэлсэн байна. Харин голлох нийлүүлэгч орнуудад цар тахлын улмаас уурхайн үйл ажиллагаа саатсан нь нийлүүлэлт хумигдахад хүргээд байгаа аж.


Баасан гарагийн байдлаар зэсийн фьючерс үнэ Лондоны Металлын биржид тонн нь 6668.5 ам.доллараар арилжиж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ