Улсын хэмжээнд 8 мянган тонн төмс хураагаад байна
ҮСХ-ны мэдээгээр энэ сарын эхний байдлаар улсын хэмжээнд 81.3 мянган тонн өвс хадаж, 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8 мянган тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгээд байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гар тэжээл 84.7 хувь буюу 1 мянган тонноор, бэлтгэсэн өвс хадлан 67.3 хувь буюу 167.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувь буюу 2.0 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 хувь буюу 1.5 мянган тонноор буурчээ. .
Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд хураасан төмс өмнөх оны мөн үеэс Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Орхон, Баянхонгор, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад 5.0-236.2 тонн буюу 8.1 хувиас 2.2 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 1.0-1063.0 тонн буюу 3.6-89.2 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ