ШӨХТГ орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавина

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллах, тэдэнд хяналт тавих журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, өөрчлөлт оруулж дууслаа.


Энэ талаарх мэдээллийг Орон нутгийн сонгууль болохоос өмнө хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлан таниулах ажлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бусад байгууллагуудтай хамтран ирэх долоо хоногоос зохион байгуулахаар боллоо.


Учир нь өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үер хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны хугацаанд хариуцлагатай ажилласан. Энэ нь сонгууль болохоос өмнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллах хууль, журмыг нь урьдчилан таниулах ажлыг эрчимтэй хийж, мэдээ, мэдээллийг өгч байсантай холбоотой юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ