УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон.

Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оноосон юм. 

Мөн түүнтэй хамт шүүгдсэн Б.Нямдавааг 3 жил, Б.Шижиржаргалд 4 жилийн хорих ял оноосон байдаг. Шүүгдэгчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргасан тул тэдний гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон нь энэ юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ