Сайд Б.Мөнхбаатар Монголын Мянганы сорилтын корпорацийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Монголын Мянганы сорилтын корпорацийн \МСК\ удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ын хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүн бүхий хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэгтэй юм. Уулзалтаар хоёрдугаар компакт гэрээний хүрээнд уулзалт хийлээ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй уяж ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр дахь компакт гэрээний хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ