Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 16.7 хувиар буурчээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний долоон сард 6.7 тэрбум ам.доллар болоод байна. Үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар байгаа юм.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар буурсан байна. Үүнээс экспорт 17.1 хувиар, импорт 16.1 хувиар буурчээ. Экспортын дүн буурахад зэсийн баяжмалын экспорт жилийн дүнгээр 31 хувиар, чулуун нүүрснийх 55.7 хувиар агшсан нь голлон нөлөөлсөн байна. Цар тахлын улмаас худалдаа буураад байгаа ч сарын дүнгээр нь харвал бага зэргийн өсөлт ажиглагдлаа. Долоодугаар сард гэхэд экспорт жилийн өмнөхөөс 16.9 хувиар, импорт гурван хувиар өсжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ