Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаранг томиллоо

Сонгуулийн ерөнхий хороо(СЕХ)-ны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөлсөн талаар бид мэдээлсэн.


Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг тус тус томилов.


УИХ-ын дарга Г.Занданшатар Пүрвээгийн Дэлгэрнаранг СЕХ-ны даргаар томиуулах санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн 89.7 хувь дэмжээ.


Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай.


Боловсрол:

  • 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
  • 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн


Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
  • 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
  • 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
  • 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
  • 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх
  • 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
  • 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
  • 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  • 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
  • 2012-2013 онд Автотээврийн газрын дарга
  • 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
  • 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа ийнхүү СЕХ-ны даргаар ажиллахаар томилогдож байна. 


Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар тус хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналыг мөн УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 89.7% нь дэмжжээ.


Даваанямын Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг, 2006 онд профессор цол хамгаалсан. Д.Даваа-Очир нь 39 жил төрийн албанд ажилласан. 1981 оноос хойш 39 жил хуулийн байгууллагад ажилласан, туршлагатай нэгэн ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ