Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын даргаас найруулга болон холбогдох хууль, тогтоолын төсөлтэй уялдааг хангах чиглэл өгсний дагуу гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан юм.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ