Х.Булгантуяа: Цар тахалтай холбоотойгоор төсвийн алдагдал өндөр гарахаар байна
УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсөвт тодотгол хийхээр хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд төсвийн орлогыг багасгаж, зарлагыг нэмэгдүүлж байна. Энэ нь төсөвт ачаалал үзүүлж байна.
Цар тахалтай холбогдуулан төсвийн алдагдал өндөр гарахаар байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар ард түмний өмнө олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн төсвийн алдагдлыг бууруулах, өрийн дарамтыг бууруулах үүргээ үргэлжлүүлнэ биелүүлнэ. 2021 оны Төсвийг боловсруулж орж ирэхдээ энэ жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж орж ирэх, түүний дараагийн жил 5.1-3.8 болгон үе шаттайгаар бууруулна гэж харж байна.
11 их наядын төсвийн зарлагатай Монгол Улсын эдийн засаг жирийн иргэдэд маш их тоо юм шиг сонсогдож магад. Гэхдээ энэ бол Майкрософт компанийн цалингийн зардал, Рио Тинто компанийн засвар үйлчилгээний зардалтай дүйцэх хэмжээний тоо. Монгол Улсын 1.1 сая хүүхдийн ЕБС-ийн хүүхдийн боловсролд олгож буй бүх зардал төрийн үйлчилгээний бүх зардал ийм байна. Бид урт хугацаандаа эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдгийг ярих ёстой. 40 орчим их наядын эдийн засгийг 3-4 жилийн хугацаанд хэрхэн 2-3 нугалах вэ гэдгийг ярих ёстой" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ