Нүүрсний экспорт сэргэж эхэллээ

Нүүрсний экспорт сэргэж эхэлсэн байна. Энэ сарын 26-нд Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Ханги боомтоор нүүрс ачсан нийт 2233 машин нүүрс гарчээ. Энэ нь нэг өдрийн түүхэн хамгийн өндөр экспортын хэмжээ болж байгаа юм.


Өмнө нь 2019 оны гуравдугаар сарын 13-нд 2138 машин нүүрс экспортлогдож байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм.


Монгол Улс энэ онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан 13 сая гаруй тонныг экспортлоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ