СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон СЕХ-ны нарийн бичгийн дарга гэсэн дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртээ гарч байгаа. Гаднаас ямар нэгэн шахалт ороогүй. Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа. УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх саналаа илэрхийлж байсан боловч сонгуулийн дундуур албан тушаалын халаа сэлгээ хийгээгүй" гэв. 


СЕХ-ны дараагийн даргаар хэнийг сонгох асуудлыг үдээс хойш УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ