Ч.Хүрэлбаатар: Эрүүл мэндийн салбарыг тогцолцоогоор нь өөрчлөх шаардлагатай
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны Улсын төсвийн тодотголын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Коронавирусийн улсын эдийн засагт үзүүлэх нөлөө хоёр жил үргэлжилнэ. Энэ тооцоондоо үндэслэн 2020 оны улсын төсвийн тодотголыг оруулж ирсэн. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг тогцолцоогоор нь өөрчлөх шаардлагатай болсон. ЭМД-ын сан үлдэгдэлтэй байгаа атал иргэд эмэндээ дугаарлаж байна. Худалдаалагдаж буй эмийн гуравны нэг нь хуурамч эм гэсэн судалгаа гарсан.
Дэлхийн зах зээл дэх эмийн бөөний үнэтэй харьцуулахад Монголд зарагдаж буй эмийн үнэ 5-6 дахин өндөр байна. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарын тогтолцоотой холбоотой асуудал. Тиймээс 2020 оны Улсын төсвийн тодотголтой хамтад нь Эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д оруулан хэлэлцүүлж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ