Иргэн, аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгож байна
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирэх 11 дүгээр сар хүртэл иргэн, аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгож байна. Энэ зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсаас 3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ногоон зээл нь жилийн 8-9 хувийн хүүтэй байна. Арилжааны гурван банкаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ зээлийг олгож байгаа юм.
Гэр хороолол дахь 200 мянган өрхийг 2030 он гэхэд “Ногоон зээл”-ээр хангах бүрэн бололцоотойг холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн хэмжээнд дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна.
Гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, эко ариун цэврийн байгууламж мөн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүмүүс ногоон зээлд хамрагдах бүрэн боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ