Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор 2001 машин нүүрс экспортолжээ

Наймдугаар сарын 25-ны өдөр буюу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нийт 2001 машин нүүрс экспортолжээ.


Наймдугаар сарын 17-нд тус боомтуудаар 1809 машин гарч байсан бол өчигдөр ийнхүү нэмэгдээд байгаа юм.

Тав, зургаадугаар сард ажлын өдрүүдэд өдөрт 400-500 хүрэхгүй тооны машинаар нүүрс гаргаж байв. 

Ийнхүү сүүлийн үед экспорт нэмэгдүүлэх хүрээнд нүүрс тээврийн урсгал нэмэгдэж байна. 


COVID-19-тэй холбоотойгоор манай улсын нүүрсний экпорт энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 46%-аар буурсан байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ