Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонгов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагдах Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.


Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэгийн нэрийг дэвшүүлж байгааг хуралдаан даргалагч танилцуулав.


Ингэснээр Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Батсүхийн Саранчимэгийг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хув нь дэмжлээ. Дэд хорооны даргыг сонгосонтой холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир нар үг хэллээ.


Ингээд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэгийг сонгосон Байнгын хорооны тогтоолыг баталснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ