Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ц.Сандаг-Очир гишүүн Налайх, Багануур дүүргийн дулааны цахилгааны станцыг шинэчлэх асуудлыг тусгах боломжтой эсэх талаар асууж, Л.Оюун-Эрдэнэ сайдаас хариулт, тайлбар авсан. Үргэлжлүүлэн хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.


Тухайлбал, “Үдийн цай” хөтөлбөрийн төсөв, зардлыг үнийн өсөлттэй уялдуулах, монгол хүний хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоох асуудлыг тусгах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэсэн.


Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ