Улаан буудай, хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн ба энэ үеэр 2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар сайд З.Мэндсайхан танилцуулав.


Энэ онд 394 мянга гаруй га талбайд үр тариа тарьсны

  • 364 мянган га-д нь улаан буудай
  • 18.6 мянган га-д төмс
  • 9.6 мянган га-д хүнсний ногоо
  • 61.1 мянган га-д тос
  • 52.7 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна.


Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа хураан авахаас

  • 487.6 мянган тонн буудай
  • 237 мянган тонн төмс
  • 113.6 мянган тонн хүнсний ногоо
  • 32.8 мянган тонн тосны ургамал
  • 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ.


Ингэснээр улаан буудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байна.


Ургац хураалтыг богино хугацаанд зохион байгуулах, дараа оны тариалалтад хүрэлцэх хэмжээний үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахыг сайд З.Мэндсайханд даалгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ