Төлбөрийн тэнцэл 665.4 сая ам.долларын алдагдалтай гарчээ

Энэ оны эхний дөрвөн сард төлбөрийн тэнцэл нийт 665.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны ижил хугацаанд 322.9 сая ам.долларын ашигтай гарч байсантай харьцуулахад төлбөрийн тэнцэл 988 сая ам.доллароор мууджээ.


Төлбөрийн тэнцэл муудахад экспорт, импортын зөрүү болох барааны данс 389.6 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эцэст төлбөрийн тэнцлийн барааны дансны ашиг 689.3 сая ам.доллар байжээ. Оны эхний дөрвөн сард “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх хүрээнд хилийн хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор голлох экспортын гарц огцом буураад байна. Тухайлбал, нүүрсний экспорт тавдугаар сарын сүүлийн байдлаар өмнөх оноосоо 2.6 дахин бага байна.


Орох урсгалыг харвал тайлан хугацаанд 491.4 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар буурчээ. Оны эхний улирлын байдлаар энэхүү шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь “Оюу Толгой” төсөлтэй холбоотойг Монголбанк онцлов. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ