Ам.долларын ханш 2813 төгрөгт хүрчээ
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ам.долларын ханш алгуурхнаар чангарч саяхныг хүртэл 2700-г даваад байсан. Тавдугаар сарын нэгний байдлаар Монголбанкны зарласан ам.долларын ханш 2788.91 төгрөг байсан бол 0.56 хувиар өсч, өнөөдрийн байдлаар 2804.74 төгрөг болжээ.
Харин найман шарга валют худалдааны төвд ам.долларыг 2809 төгрөгөөр авч байгаа бол 2813 төгрөгөөр худалдаалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ