УИХ-ын сонгуулийг орон нутагт 20, нийслэлд есөн тойргоор зохион байгуулахыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулиар орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгох зохицуулалт орсон. Өөрөөр хэлбэл, 29 тойргоор сонгууль зохион байгуулахаар төслөө боловсруулсан. Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэн нэг тойрог болгосноор орон нутаг 20 тойрогт хуваагдаж байгаа юм. Харин нийслэлийн хувьд захын гурван дүүрэг буюу Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгосон бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрогтой болгож байгаа юм байна. Тухайн хоёр тойргийн нэг нь хоёр, нөгөө нь гурван мандаттай байх юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний найм нь уг тогтоолын төслийг дэмжлээ.
Аль аймаг, дүүрэг хэдэн мандаттай болж байгааг дараах жагсаалтаас харна уу.
Орон нутагт 20 тойрог, 52 мандат:
- Архангай-3
- Баян-Өлгий-3
- Баянхонгор-3
- Булган-2
- Говь-Алтай-2
- Дундговь+Говь-Сүмбэр-2
- Дархан-Уул-3
- Дорнод-2
- Дорноговь-2
- Завхан-2
- Орхон-3
- Өвөрхангай-3
- Өмнөговь-2
- Сүхбаатар-2
- Сэлэнгэ-3
- Төв-3
- Увс-3
- Ховд-3
- Хөвсгөл-3
- Хэнтий-3
Нийслэлд есөн тойрог, 24 мандат:
- Багануур+Багахангай+Налайх-2
- Баянзүрх-5 (хоёр тойрогт хуваагдана)
- Баянгол-3
- Хан-Уул-3
- Сүхбаатар-3
- Сонгинохайрхан-5 (хоёр тойрогт хуваагдана)
- Чингэлтэй-3
СЭТГЭГДЭЛ БИЧИХ