МАН-ын бүлэг: УИХ-ын 29 тойргийн 20 нь орон нутагт байхаар шийдвэрлэлээ

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн мандатын тоог тогтох болон Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 12-р сарын 20-нд баталсан. Энэ хуулиар хоёрдугаар сарын 1-ний дотор сонгууль явуулах тов, тойрог байгуулах, мандат хуваарилах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой. МАН-ын бүлгээс 76 мандаттай 29 тойрог байхаар шийдвэрлэлээ.

Хөдөө аймгуудад 20 тойрог, 52 мандаттай байхаар шийдвэрлэсэн. Аймгуудын мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр тойрогтой болгосон. Сонгуулийн тухай хуульд олон мандат бүхий товлосон тойрогтой байна гэж заасан учир нэг тойрог, нэг мандаттай байж болохгүй. Тиймээс нэг тойрогтой байсан Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймгийг тус бүр хоёр мандаттай болгосон.

Улаанбаатар хотод есөн тойрог, 24 мандаттай байхаар ши йдвэрлэсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг тус бүр хоёр мандаттай болж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин