Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд дээрэм хийсэн үү?

Их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан ОХУ-ын иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэргийг тагнуулын байгууллагын ажилтнууд үйлдсэн гэх мэдээл гараад буй.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн шөнө /нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө/ цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан. Прокурорт танилцуулагдаад явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой" гэв.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг хэд хоногийн өмнө гарсан бөгөөд өөр нэг баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд мөн гэдгийг баталж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин