Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захиралтай уулзаж коранавирусын талаар ярилцжээ

Давосын Эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Терос Адханомтой уулзлаа. Уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ.

Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн БНХАУ-ын цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан дотооддоо болон гадаад руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг тул ДЭМБ-ын заавар зөвлөмжийг сайтар дагаж, эмнэлгийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захирлаас коронавирусийн асуудалд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэж, агаарын бохирдол, түүнээс улбаатай иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцож, дэлгэрэнүй ярилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин