Австралид казиногоор орсон гэх дарга нарт "өгзөг" бариагүй гэх баталгаа бий юу?

     УИХ-ын дарга Г.Занданшатарын Австрали улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар казино тоглосон асуудалд холбогдоод байна.. Үүнтэй холбогдуулан тэд ч өөрсдийгөө чадах чинээгээрээ өмөөрч чадлаа.

Жишээ нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-17-нд Сидней хотод аяллын хөтөлбөртэй байсан. 18-нд Хонконг нисээд өчигдөр орой ирсэн. 17-нд хөтөлбөрийн дагуу УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулсан. Энэ хүрээндээ олон газраар орж танилцсан. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид гурав Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамт казино орж үйл ажиллагаатай нь танилцсан. Олон хүн бужигнасан том танхим байна лээ. Ороод, гарах хооронд бидний зургийг авсан юм байна гэж ойлгосон. Тэнд ороод удаагүй. УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ УИХ амжвал Казиногийн хуулийг баталъя гэж ярилцаж байгаа юм. Бид хэд “Орж танилцаад Казиногийн тухай хууль хэлэлцэхээс өмнө ойлголттой болбол яасан юм бэ” гэж ярилцаад орсон. Бидний хувьд нууж хаагаад байх зүйл байхгүй. Элчин сайдтайгаа, сөрөг хүчнийхээ даргатай, ахмад парламентчтайгаа тоглоод сууна гэдэг хүмүүсийн санаанд буухгүй болов уу гэж бодож байна. Олонх, цөөнхөөрөө бие биедээ хяналттай явж байна шүү дээ” гэсэн бол АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:


    -Бид казиногоор ороод гарсан. Харин харийн оронд бид нэг л Монголчууд. Аль нэг намын гэх ялгаа байдаггүй. Казиногоор ороод гарснаа үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй. Тэнд бид мөрийтэй тоглоогүй. Мөрийтэй тоглох шалтгаан байхгүй. Чиний зураг мөн үү биш үү гэж олон хүн асууж байна билээ. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн би мөн. Бид дөрвүүлээ орсон. Цаг орой болж байсан. Бид казино тоглох мөнгөтэй хүмүүс биш гэв.  Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс сэтгүүлч:

    -Бичлэг чинь гараад ирвэл яах вэ? гэж асуухад Тоглоогүй ээ. Бичлэг энэ тэр байвал гаргана биз хэмээн итгэл төгс хэлсэн байх юм. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээгээр тэдний зургийг хэн нь дарсан юм бол?, тэдэн дунд түгжил байвуу? хэмээх бяцхан хэлэлцүүлэг ч өрнөөд амжлаа. Үнэхээр эрхэм бүлгийн, зөвлөлийн дарга нар маань усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг казино тоглосон бол яах вэ? Тэдний казино тоглож буй бичлэг гараад ирвэл яах вэ гэдэг асуудал сонирхол татаж байна. Эрхэм дарга нарыг арай казинод байрладаг гэх элдэв газраар нь орж "өгзөг" базсан юм биш байгаадаа гэсэн хардлага ч дагаад байна. Мөн чанартаа төрийн айлчлалын дэг жаяг, ёс зүйг л нэхээд байна уу даа олон нийт.

Н.Уянга 






СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин