Өсөх ирээдүйтэй "Казиночин"Өвөрхангайн Д.Тогтохсүрэнг сонгогчид нь өршөөг
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь 2020 оны нэгдүгээр сарын 17-18 нд Австрали улсын Сидней хотын казинод тоглож явсан талаарх зураг бүхий мэдээ хэвлэлээр цацагдаж эхэллээ. Сайнаараа биш саараараа дэлхийтэй танилцаж байгаа эрхэм төрийн түшээдийг сонгогчид нь өршөөг.
Төрд ажиллаж байгаа хэн боловч гадаадад казино тоглож болохгүй, хэрвээ тоглосон тохиолдолд ажлаас нь чөлөөлөх журмыг Засгийн газраас гаргасан. Хэрвээ МАН-ын бүлгийн дарга гадаадад айлчлалаар явж байхдаа казинод тоглосон нь нотлогдвол ажлаасаа халагдах нь тодорхой болно.
Казиног Монгол Улсад байгуулах гэж яваад хэсэг нөхөд аавын хаалга татаж байсан цаг ард хоцорчээ. Эрхэм түшээдийн дунд үеийн үед эрэлттэй болчихоод байгаа энэ бизнесийг яах ч ёстой юм бол доо. Хууль дүрмийнх нь дагуу барьж байгуулаад өгчихвөл тэндээ үүрлээд хуралдаа суудаггүй юм боловуу? Бас л олон талаас нь бодох асуудал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ