"ХҮН НЭМЭХ ХҮЧТЭЙ БОДЛОГО" МӨРИЙН ХӨТӨЛБӨР 2020 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛНА

    Монгол улс 2018 онд гурван сая 238 мянга 479 хүн амтай болсон гэж Үндэсний статисткийн хорооны мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Урд хөршийн маань хүн ам 1тэрбум 400 сая хүрсэн тухай мэдээ чих дэлсэнэ. Хойд хөрш болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч хүн амынхаа өсөлтийн бодлогыг нэгдүгээрт тавьж байгаа тухайгаа дуулгалаа. Хүн амынхаа тоогоор далай шиг их хоёр гүрний дунд орших Монголчууд "арал" дээрх хэдэн хүн шиг бусдад санагдаж мэдэх талтай. Монголчуудын хувьд хүн амын өсөлтийн бодлого нь өөрөө тусгаар тогтнолын дархлаа юм.

   Зуун жилийн өмнө буюу 1918 онд болсон тооллогоор Монгол улсын хүн ам 647 мянга 500 байхад тухайн үеийн хүн амын тооллогын тайланд 542  мянга 500 монгол, 100 мянган хятад, 5000 орос байсан хэмээн тэмдэглэгдэж байсан түүхэн статистак ч байх юм.

   Монголчуудын хүн амын өсөлтийн бодлого нь тусгаар тогтнолтой холбоотой асуудал мөн л юм бол эхний ээлжинд 4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүдийг дэмжих хөтөлбөр, цаашид 3 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүдийг дэмжих хөтөлбөрүүдийг шат  дараалан маш хүчтэй явуулах сайн мөрийн хөтөлбөр гаргаж тавихыг улс төрийн намуудад уриалмаар байна. Яахав нэг үеэ бодвол тэтгэвэр тэтгэмжийн хөнгөлөлт гээд дөнгөж эхний санаанууд цухалзаж хэрэгжих шинжтэй. Орчин үед бий болсон олон хүүхэд гаргах, өсгөх хэрэггүй юм шиг буруу ташаа ойлголтыг халахын тулд олон хүүхэдтэй ээжүүдийг дэмжих хүчтэй бодлого явуулах замаар залууст зөв хандлагыг бий болгох талаар санаачлага гаргахыг эрхэм төрийн өндөрлөгүүдэд бас зөвлөх байна.

   Бид битгий хэл ОХУ хүн ам зүйн хувьд хүнд бэрх үе рүү орсон гэж В.Путин мэдэгдэж энэ талын хөтөлбөрүүдийг ч явуулж эхлэсэн байх юм. Түүний хэлснээр, төрөлтийн коэффициентийг 2024 онд одоогийн 1.5 –аас 1.7 болгох ёстой гэнэ.

Гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хувьд тэрбээр хүүхдийн мөнгөнөөс гадна ээжүүдэд олгох тэтгэмжийг илүүд үзсэн хүчтэй бодлого явуулахаа ч хэлж байна.

    Хоёр хүүхэдтэй гэр бүлд олгдог мөнгөн тэтгэмж, олон хүүхэдтэй эхэд олгох тэтгэмжийг цаашид жил бүр индексжүүлнэ гэж тэрбээр цохон хэлсэнийг анхаарах хэрэгтэй. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьцгаадаг. Олон хүүхэдтэй ээжүүдээ одооноос л дэмжих бодлогыг шат дараатай явуулж эхлэхгүй бол охид, залуусын маань гэр бүлээ төлөвлөх хандлагад олон эрсдэлийг зэрэг дагуулсаар байх шиг.

Н.Уянга






СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин