УЕП-оос Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьжээ
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьжээ.
Энэ дагуу маргааш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Тэрбээр сүүлд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр "АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өргөн бариатах" хэмээн ширүүхэн мэдэгдэж байсан юм. Мөн энэ үеэр тэрбээр хэргийн талаар ам нээсэн нь "нууц задруулсан" гэх үндэслэлээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаан болжээ.
Уг асуудалтай холбогдуулан Н.Номтойбаяр нэгэн эх сурвалжаар дамжуулан мэдээлэхдээ "Хэрэв Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалтай болбол би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ