1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна

УИХ-ын өнөөдрийн /2020.01.16/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг 61.5 хувийн саналаар баталлаа.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай  тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж хуулийн төслийг боловсруулжээ.

Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм. Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд 8 бог, эсхүл 2 бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ. Бусдын олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн бол 2-8 жил хорихоор болж байгаа. Ганцаараа хулгайлсан тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорино. Мал хулгайлахдаа портер машинаа ашигласан бол хүндрүүлсэн нөхцөлд тооцож, машиныг хураана” хэмээн тайлбарласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин