СЕХ: Хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно

2020 оны УИХ-ын сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөний хоёрдугаар сард багтаан зогсоох болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Уг хууль12 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан гэдгийг СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн хэллээ.

Сонгууль товлон зарсласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй

Тэрбээр “Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан. Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон. Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон. Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуулчилсан. Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг онцолж хэлмээр байна” гэсэн юм.

Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болох бөгөөд тойрог, мандатыг УИХ тогтооно.

Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчилсан. 1992, 2008 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан учраас тэр жишгээр тойрог, мандат хуваарилах магадлалтайг тэрбээр хэлсэн юм.

Хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно

Дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлэх бол нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр эхлэх юм байна.

Шинэчлэн баталсан хуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Учир нь өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн. Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүндрэлтэй байдаг гэдгийг албаныхан мэдээллээ.

Мөн сонгууль товлон зарсласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй. Нэр дэвшигч хуульд заасан зөрчил үйлдсэн бол иргэнийг хоёр мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоос гадна нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин