Малын хулгайчаа чангалсан шигээ төрийн хулгайчдаа чангалья
Монгол төр малчдынхаа хөдөлмөрийг сая л нэг ойлгож, хүч хөдөлмөрийг нь хөсөрдүүлж байдаг хулгайчдыг өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгэдэг болгож байх шиг..
Эрхэм гишүүн Н.Энхболдын хэлсэнээр бол жилдээ илэрч байгаа болон илрэхгүй байгааг хэргийг тооцоход малын хулгайчид 12 тэрбум төгрөгийн мал хулгайлж байгаа гэнэ. Өмнө нь хэрэглэж байсан хууль малын хулгайг өөгшүүлж, малчин түмний сэтгэлийг гонсойлгосоор иржээ.Сүүлийн үед хулгайчдын үйлдэл галт зэвсэгжиж бэлчээрт явахад нь бууддаг тохиолдол ч гараад л байсан. Өөрөөр хэлвэл ан хийж байгаа мэт бах таваа хангаж малчин түмний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа гэмт хэрэг л дээ..
Гэхдээ анзаараад байхад малын хулгайч, төрийн хулгайч хоёр зарим нэг зүйлээрээ адил төстэй ч байгаад байх шиг.. Нэг нь малчдын хөрөнгөнд гар дүрж байгаа бол нөгөө нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлчихаж байгаа хэрэг. Бусдын боломжийг хулгайлж байгаагаараа малын хулгайч ЖДҮ-ийн хулгайч хоёрт адил төстэй чанар бас байна шүү.
Том гарын нэг "бондчин", “концесчин” л гэхэд бүхэл бүтэн нэг сум багийн бүх малыг хулгайлсантай тэнцэх хэмжээний ашиг хийчихнэ. Ер нь ингэхэд малын хулгайчид эрхэм гишүүний хэлсэнээр жилдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх мал цааш нь харуулчихаж байгаа бол, төрийн хулгайч, төсвийн хулгайчид жилдээ хэдэн тэрбумыг цааш нь хийчихэж байгаа бол?. Даравч далдайдгийн үлгэрээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх төрийн хулгайг дахиж шалгах эрх зүйн орчинг УИХ нээчих шиг боллоо. Төрийн их гарын хулгайчдын нэг хэрэг нь л бараг бүх малын хулгайчдын жилийн хулгайн нийлбэртэй тэнцэж байна шүү дээ..Тиймээс л малын хулгайчаа чангалсан шигээ төрийн хулгайчуудаа чангалья гээд байгаа хэрэг.
Н.Оюу .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ