Ж.Батзандан, Л.Болд нар индэрт гарч, ахмадуудын шаардлагыг танилцууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
ШИНЭ намаас төв талбайд зохион байгуулж буй ахмадуудын жагсаалаас байгалийн баялгийн үр ашгийг ахмадуудад тэгш хувиарлах шаардлага хүргүүлсэн байна.
Үүний дараа чуулганы танхимын индэрт УИХ-ын гишүүн Я.Содбаатар уг хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар индэрт гарч уг шаардлагыг танилцууллаа.
Үүний дараа мэдээлэл хийх үеэрээ "Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг нийт ахмадуудад хүртээвэл бараг хүн бүрт 3 сая төгрөг ногдохоор байна. Шударга ёсны төлөө энэ тэмцэлд ахмадуудаа дэмжиж, тэдний үр хүүхэд залуучууд минь нэгдээч ээ гэж уриалмаар байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ