Тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцсэн талаар танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Тэтгэврийн зээлийг 6 сараар жилд нэг удаа авахаар оруулж ирсэн. Тэтгэврийн зээлээ тэглүүлээгүй хүн хуулийн заалтад орох уу. Мөн тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг олгохоор болсон. Энэ тоог яаж гаргасан бэ? Иргэд 2.5 сая төгрөг авъя гэж жагсаал хийж байна" хэмээн асуув.

 Энэ тухай “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө. Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана. Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ" гэж хуулийн төсөлд заажээ.

Хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхийг чуулганд оролцож буй 44 гишүүний 77.3 хувь нь дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссан бөгөөд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг 79.5 хувийн саналаар баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин