МАН-ын нэр дэвшигчид мөнгөн хандив авч болохгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилсээр. Бүлгийн хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тавих шаардлага болон санхүүжилтийн талаар хэлэлцжээ. Сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй байхыг намын дарга үүрэг болгосон байна. Бүлгийн хурлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ “Улс төрийн намын санхүүгийн байдал ил тод байх ёстой гэсэн байр суурь баримталж байгаа учраас манай нам энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хандив авахгүй. Тойргийг томсгосон нь аль болох мөнгөний хүчин зүйлээс хол байлгах гэсэнтэй холбоотой. Мөнгөөр сонгогддог гэсэн ойлголтыг байхгүй болгох зорилготой. Нэр дэвшихээр горилж байгаа эрхмүүд мөнгөн хандивыг ард иргэд болон ААН-ээс авч болохгүй, ийм асуудалд холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг байр суурийг Намын дарга илэрхийлсэн. Өөр нэг зарчмын асуудал нь хандивын хэмжээгээр нь ажил албан тушаалд томилдог байдлыг таслан зогсооно. Мөн ЖДҮХС-ийн зээл болон 60 тэрбумын асуудал, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэх эсэхийг сайн ярилцахаар болсон” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ