Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилээр сонгох заалт тусгасан. Тиймээс хуулийн төсөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан өөрчлөлт оруулсан байна. Мөн Ерөнхийлөгчид шинэ парламент бүрдэхэд суудал авсан намууд нэр дэвшүүлэх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, ШИНЭ шиг парламентын бүрэн эрхийн хугацаанд байгуулагдсан намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуралдааны үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Үндсэн хуульд зөвхөн парламентад суудалтай нам төлөөллөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн заалт хатуу ороогүй. Энэ салбар хуулиар зохицуулагдсан. Болж өгвөл бүх намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.

Харин УИХ-ын гишүүн, хуулийг төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран тус бүр нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” гэж заасныг тайлбарлалаа.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалыг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы хуралдаан завсарлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин