Баялгийн сангийн хөрөнгийг Засгийн газар захиран зарцуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 30 гаруй хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Мөн Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулсан бэ гэдгийг сайтар сурталчлах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд  төслөөр Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгөх юм байна. Тухайлбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улс орон даяар сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах үүрэг өгөхөөр тогтоолын төсөлд тусгажээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталчлан танилцуулах ажилд Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг үүрэг болгосон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, тогтоолын төсөлд Үндэсний баялгийн сан байгуулах асуудлыг тусгасан эсэхийг лавлав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд, Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад ой ус, байгалийн баялаг төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгаас олсон ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэж заасныг тодотгов. Үүнтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөлд тусгасан гэдгийг тайлбарлалаа. Түүнчлэн Байнгын хорооны саналаар Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр тусгав. 

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин