Малчны, цалингийн, ипотекийн зээлийн хүүг тэглэхийг шаардав
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга өнөөдөр /2020.01.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх.
Тэтгэврийн зээл олголтыг үргэлжлүүлэх. Уг зээлийг хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх.
Мөн малчны зээлийн хүү, цалингийн зээлийн хүү, ипотекийн зээлийн хүүг тус бүр тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна” гэлээ.
Түүнчлэн МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна гэдгээ хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ