Хахууль авсан Х.Оргил-Эрдэнийг үргэлжлүүлэх хорих эсэхийг өнөөдөр шийднэ
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, хатуу хучилттай зам болгох шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан. Нийт 204 км замыг өргөтгөн шинэчлэх ажлыг таван багцад хуваан, БНХУ-ын таван компанийг сонгосон. Гэвч төлөвлөсөн хугацаанд зам ашиглалтад орж чадсангүй. Үүнийг олон талаас нь тайлбар хийж буй. Гэтэл энэхүү замын ажил хийхээр төлөвлөсөн таван компаниас Зам, тээвэр хөгжлийн яамны нэгэн хэлтсийн дарга их хэмжээний хахууль авч байсныг хуулийн шалгаж илрүүлжээ.
Бүр тодруулбал, Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон. Үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр тэрбээр өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдааныг өнөөдрийг /2020.01.02/ хүртэл хойшлуулсан байна.
Ийнхүү бүтэн зун намрын турш олон нийтийг бухимдуулсан замын ажилд ахиц гараагүй ч хариуцсан яам, хэлтсийнхэн ажил гүйцэтгэгч компаниудаас хахууль авч суугаа үйлдэлд хэн ямар тайлбар өгөхийг харах л үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ