НИЙСЛЭЛ ДЭХ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ" ДЭД ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар өчигдөр “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ.
Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Харин журмын төслийг дахин хянаж үзэж, зарим зүйл заалтыг нэмэх шаардлагатай хэмээн төлөөлөгчдийн олонх нь үзсэн тул “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг баталж, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулахаар тогтов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ