УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тус байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ