НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн, Хүний эрхнийн дэд хорооны дарга  Н.Оюундарь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 

Монгол Улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын 1 дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл  2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлснээр татвар төлөгчийг урамшуулах, бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгохоор ажиллаж байна.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн судалгаанд “...Нэмэгдсэн өртгийн албан татвар нь ядуу иргэдэд хүндрэл учруулж байна.” гэсэн дүгнэлт хийсэн байна. 2018 оны байдлаар манай улсын хүн амын ядуурлын хүрээ 28.4 хувь байгаагийн дээр, ядуу амьдалтай иргэдийн тоо буурахгүй байна. Хүн амын 51.5 хувь нь ямар нэг зээлтэй, нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд ядууралд гулсан орох эмзэг байдалтай байна...” гэжээ.
 Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авалтыг татварын ачааллыг бууруулах /буцаан олголтын хувийг нэмэх/ замаар эрчимжүүлэх, НӨАТ суутган төлөгчийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна.   
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслөөр 15.2.1. “20” гэснийг “70” гэж, мөн зүйлийн 15.13 дахь хэсгийн “30” гэснийг “40” гэж тус тус өөрчилхөөр оруулж байгаа юм.
Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон ба сар бүр дунджаар

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт
                                   Иргэний тоо    Дүн
    2016 онд   499,650                   35,1 тэрбум 
    2017 онд    632,605                  77,7 тэрбум   
   2018 онд 793,371                     121,4 тэрбум   
Дэлхийн бусад орнуудад
НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг. Жишээ нь: Солонгост үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг буцаан олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8%, Люксенбург 17, Герман 19%, Англи, Австри, Монакод 20%, Португал, Грек 23, Дани, Испани, Норвег, Швед зэрэг оронд 25%-ийг буцаан олгодог байна.
 Татвар төлөгчдийн тоо
Хууль хэрэгжих эхэлснээс хойш татвар төлөгчийн тоо нэмэгдсэн байна. 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838-аар,  2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-аар нэмэгджээ.
2016 онд 32.462 НӨАТ төлөгч байсан бол 2019 оны 1-р улиралд 35,472 болсон. 
НӨАТ-ын төвлөрүүлэлт нэмэгдсэн
  Татварын алба 2019 оны эхний 4 сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 20.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 263.4 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Улсын төсвийн орлого төвлөрүүлэлт нэмэгдсэн
2019 оны эхний 4 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 261.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 313.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, 119.8 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1305.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1545.4 тэрбум төгрөг төвлөрүүлж 118.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сугалаанд зарцуулсан мөнгө, хамрагдсан хүний тоо (дүн мянган төгрөгөөр)
2016 онд       Азтаны тоо               Дүн       Азтаны тоо      Дүн
Нийт дүн 169,473.00          6,9           88,274         3,639,920
2017 онд
Нийт дүн 141,346                5,8            131,298         5,513,620
2018 онд
Нийт дүн  236,532                17,900    227,483         17,374,810
Татварын ерөнхий газраас авсан мэдээллээр нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт жил бүр нэмэгдсэн байна. Энэ нь хуулийг хэрэгжилт сайжирч, далд эдийн засгийг ил тод болгож байгаатай холбоотой. Буцаан олголтын хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч аж ахуйн нэгж бүр хуулийн хэрэгжилтэд бүрэн хамрагдаж чадахгүй байгаагаас гадна иргэд худалдан авсан бараа, ажил үйлчилгээндээ төлсөн татварынхаа багахан хувийг эргүүлэн авч байгаадаа шүүмжлэлтэй хандаж, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хүсэлтийг тавих болсон. 
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 20 хувь болговол 2019 онд 181,0 тэрбум, 50 хувь болговол  393,63 тэрбум, 70 хувь болговол 551,08 тэрбум болж байна.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин