Шүри шилтгээн хийгээд монголын соёлын өв


Өнгөрсөн аравдугаар сард Японы Окинава мужид байрлах  14-р зууны үеийн 600 жилийн настай  түүхэн Шүри нэртэй  шилтгээн гал түймэрт өртсөн юм. Энэ түймрээс хойш аюулгүй байдлын үүднээс тус шилтгээнийг хүрээлсэн хана, хэрмийн гэрэлтүүлгийг асаахгүй байсан. 


Тэгвэл өнгөрсөн ням гарагийн оройноос эхлэн Шүри шилтгээний эргэн тойрон дахь гэрэлтүүлгийг асаасан байна. Шөнийн гэрэлтүүлгийг асааснаар энэ түүхт шилтгээнд үдшийн цагаар зочилж байгаа жуулчид болон иргэд дурсгалын зураг авахуулах,  шилтгээнийн шөнийн дүр төрхийг харах боломжтой болж байна. 


Албаныхан 600 жилийн настай шилтгээнийг сэргээн босгоход эхний ээлжинд 100 сая иен хэрэгтэй гэж мэдэгдсэн. Окинавагийн чухал бэлэг тэмдэг болсон түүхт шилтгээнийг хурдан хугацаанд сэргээн босгоё гэсэн санаачилга ард иргэдээс гарчээ. Ийнхүү шилтгээн галд автсаны маргаашаас хандивын аяныг эхлүүлсэн юм.


Окинава мужийн Наха хотын албаныхан Шүри шилтгээнийг сэргээн босгох гурван өдрийн хандивын аяны хүрээнд 6000 гаруй хүн хандив өргөж, 900 000 гаруй ам.долларыг олон нийт босгожээ.


Окинава мужийн захирагч Денни Тамаки 2022 он гэхэд тус шилтгээн бүрэн сэргэн босно гэдгийг хэлж байсан. 2022 онд Окинава муж Японы мэдэлд эргэн очсоны 50 жилийн ойн баяр тохиох юм.


Дээрх жишээнээс улбаалаад саяхан Байгалийн түүхийн музейг нураах үеэр ямархуу тэмцэл өрнөснийг харьцуулан санацгаая. Үнэхээр л барилгын яс чанар, шаардлага хангахгүй байсан учраас нураасан юм байна гэдэг ойлголтод хүрсэн.


Бид Японы Шүри шилтгээн хийгээд өөр улс орнуудын хэдэн зуун жилийн түүхтэй барилга, байшин, соёлын өв дурсгалуудын талаар хангалттай мэдээлэлтэй байгаа.


Тэгэхээр бид ийм дайны насжилттай, яс чанартай барилга байшин барьж үлдээх хэрэгтэй юм байна гэдэг нь энэ бүхнээс харагдаж байна.


Одоогоос 100 жилийн дараа хойч үеийнхэн маань аль нэгэн барилгыг нураая гэхэд нүүр улайлгахгүй тэсэж үлдэх барилга, байшин, соёлын дурсгал нийслэл Улаанбаатарт яг одоо байна уу?


Байгалийн түүхийн музей мэтийн хэдэн түүхэн барилга бол Социалист Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн бүтээгдхүүн. Яг үнэндээ “халтуурны” үеийнх биш гэсэн үг. Гэтэл тэд 100 жилийн ч насгүй байна шүү дээ.

 

1990-ээд оноос хойш шинэ цагийн Улаанбаатарын бүтээн байгуулалтын барилга, байшингууд ямархуу чанартай вэ гэдгийг мэргэжлийнхэн бүү хэл захын чавганц хүртэл гадарлахтайгаа болсон.


Манай улсын түүхэнд хэдэн зууны өмнөх ч юмуу, аль нэгэн хааны үлдээсэн түүх өгүүлж, нэхэн сануулах соёлын өв, барилга байшин байдаггүй.

Тиймээс энэ цагаас эхлэн ирээдүйдээ үлдээх бүтээн босголтыг түүхэн ирээдүйгээ харж хиймээр санагдлаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин