Төрийг хохироосон Н.Энхболдоос 8,9 сая төгрөг гаргуулах болжээ


Төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах шаардлага бүхий Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Төрийн жинхэнэ албан хаагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга “Г”-г хууль бусаар албан тушаалаас нь халсныг шүүх тогтоож, тухайн албан албан тушаалтныг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг улсын төсвийн хөрөнгөөс төрийн албан хаагчид 2018 онд олгосон тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасны дагуу “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу төрд учруулсан хохирол болох 8.9 сая төгрөгийг буруутай албан тушаалтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболдоос төлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин